Skip to content Skip to footer

Эмэгтэйчүүд багц

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог иргэд болон байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг нь тодорхой багцын сонголттойгоор хийгдэх төрөлжсөн үзлэгийн багцуудыг мөн санал болгож байна. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг нь тухайн байгууллагын ажилчдын ажил, мэргэжлийн онцлогт тохируулан үзлэг оношилгооны багцыг гарган ажилчдыг хамруулах ба ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх төдийгүй урьдчилан сэргийлэх зэргийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо хийгдэх ба үзлэг дууссаны дараа тухайн байгууллагын ажилчдын үзлэгийн нэгдсэн тайланг гарган өгч, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, дэмжихэд байгууллагын удирдлагатай хамтран ажилладаг.

Бидний онцлог давуу тал:
• Үйлчлүүлэгч байгууллагын санал хүсэлтийг сонсож, үзлэгийн багцыг хамтран гаргах
• Багцын үнийн уян хатан бодлого барих
• Байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, харилцан хариуцлагатай хамтран ажиллах
• Байгууллагын ажилчдын үзлэгийн цаг, хуваарийг харилцан ярилцаж гаргах
• Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Байгууллагын удирдлагад үзлэгийн нэгдсэн тайланг өгч, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд хамтран ажиллах
• Аливаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байгаа иргэн, ажилтанд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх
• Эмнэлгийн тав тухтай орчин
• Орчин үеийн дэвшилтэт оношилгооны тоног төхөөрөмж
• Нарийн мэргэжлийн эмч нарын багийн тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ЭМЭГТЭЙЧҮҮД БАГЦЫГ танилцуулж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮД БАГЦҮНЭ
ЭМЧИЙН ҮЗЛЭГ
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө 
БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭ 
Умайн хүзүүний дурангийн шинжилгээ 
Эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ 
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ 
Цусны ерөнхий шинжилгээ 
Шээсний ерөнхий шинжилгээ /Бөөрний үйл ажиллагаа: 14 үзүүлэлтээр/ 
Бэлгийн замаар дамжих 14 халдварыг илрүүлэх ПСР шинжилгээ 
Үтрээний наацын шинжилгээ 
Умайн хүзүүний эсийн шинжилгээ 
ҮНДСЭН ҮНЭ335,000
БАГЦЫН ҮНЭ
Видео танилцуулга