Skip to content Skip to footer

Эмнэлзүйн хоол, шим тэжээлийн тасгийн үйлчилгээ

Орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чухал хэсэг бол хоол эмчилгээ билээ. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх нь өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд үүний дотор эрүүл хооллолт нь аливаа өвчнөөс сэргийлэх, өвчний явцыг удаашруулах төдийгүй эдгэрэлтэд шууд нөлөөтэй байдаг.

Үйлчлүүлэгч амбулаториор болон хэвтэн эмчлүүлэх үедээ хоол зүйчийн зөвлөгөөг авдаг.

Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч тус бүрийн өвчний онцлогт тохирсон эмнэлзүйн өдрийн 5 удаагийн шим тэжээллэг хоол, хөнгөн зуушаар үйлчилдэг. Мөн хэвтэн эмчлүүлэгч тус бүрд тухайн хоолны мэдээлэл бүхий нэрийн карт, тайлбар хуудсыг өгдөг.

Бидний онцлог давуу тал:

• Шинжлэх ухаанд суурилсан
• Хангалттай тэжээллэг
• Тэнцвэртэй харьцаатай
• Эмнэлзүйн өвчний оношид тохируулан нарийвчлан тооцсон хэмжээ, найрлага
• Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, заавартай
• Технологийн дагуу хүнсний эрүүл ахуй, аюулгүй стандартыг баримтлан бэлтгэдэг
• Мэргэжлийн хоол зүйчдийн баг

Манай хоол зүйчийн баг танд эрүүл тэнцвэртэй харьцаатай, шим тэжээллэг хоолоор үйлчилдэг тул та аль болох эргэлтийн хоолны үйлчилгээ авахгүй байхыг санал болгож байна. 

Амбулатори болон хэвтэн эмчлүүлэгч нарт эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор шим тэжээлийн үнэлгээ хийж зөвлөгөө өгч үйлчилдэг. 

Хоол, шим тэжээлийн үнэлгээ, зөвлөгөө

Тусламж үйлчилгээний чиглэл

• Хавдрын үеийн хоол, шим тэжээлийн зөвлөгөө
• Чихрийн шижин өвчний үеийн шим тэжээлийн зөвлөгөө
• Зүрх судасны өвчний үеийн шим тэжээлийн зөвлөгөө
• Хоол боловсруулах эрхтний өвчний үеийн шим тэжээлийн зөвлөгөө
• Таргалалтын үеийн шим тэжээлийн зөвлөгөө
• Онцлог бүлгийн /хүүхэд, ахмад настан, жирэмсэн, хөхүүл/ хоол, шим тэжээлийн зөвлөгөө
• Бодисын солилцооны өвчний үеийн хоол, шим тэжээлийн зөвлөгөө

Видео танилцуулга