Skip to content Skip to footer

Эмэгтэйчүүд

Манай эмнэлгийн эмэгтэйчүүдийн кабинетад нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын зөвлөх эмч үзлэг оношилгоо, эмчилгээ зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн эрүүл мэндийн даатгалаар үйлчилж байна.

• Эмэгтэйчүүдийн хавдрын эмчийн үзлэг, оношилгоо
• Эмэгтэйчүүдийн эмчилгээ, зөвлөгөө
• Эмэгтэйчүүдийн хавдрын эмчийн хяналт
• Эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс засал
• Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ (ПАП смер)
• Эдийн шинжилгээ (Биопси)
• Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Видео танилцуулга

Үйлчлүүлэгчдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл

🔬Мазок буюу үтрээний наалдацын шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
Энэ нь хөвөн бамбараар эмэгтэйн үтрээний хананаас арчдас авч бактер, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харж тодорхойлно. Дараах зовиур илэрсэн үед үтрээний наалдацын шинжилгээг хийнэ. Дэлгэрэнгүй

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭНГИЙН БАГЦ 1
• Mаммографи
• Хөхний ЭХО
• Эмэгтэйчүүдийн эмч
• Эсийн шинжилгээ
• Эмэгтэйчүүд ЭХО

Хавдрын оношилгоогоор мэргэшсэн чадварлаг хамт олон танд үйлчилнэ.

👩‍⚕️Нянгийн вагиноз гэж юу вэ?

🙌Үтрээн дэх бактерийн тоо хэт их нэмэгдэж, хэвийн бичил биетний тэнцвэр алдагдсаны улмаас нянгийн вагиноз үүсдэг ба 15-44 насны эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог байна.
Илрэх шинж тэмдэг:
✅Үтрээнээс эвгүй үнэр бүхий саарал, ногоон өнгөтэй ялгадас гарах
✅Гадна бэлэг эрхтэн загатнах,улайх
✅Шээх үед хорсож өвдөх зэрэг зовуурь илэрнэ. Дэлгэрэнгүй

MAMATENS АППАРАТ ТҮРЭЭС 

🎈Манай эмнэлэг төрөлтийн үеийн өвдөлт бууруулах #Mamatens 
аппаратыг түрээсэлж ээж нартаа тусалдгийг та мэдэх үү?

🇬🇧Англи улсад үйлдвэрлэсэн 
#Mamatens нь нурууны арьсанд наадаг электродын тусламжтай төрөх үеийн өвдөлтийг 60% /80% бүрэн ашиглаж чадвал/ хүртэл бууруулах боломжтой физик эмчилгээний аппарат юм.

Дэлгэрэнгүй