Манай эмнэлэг нь хавдрын хими эмчилгээ, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж (даатгалгүй) үйлчилгээг нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын баг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Үүнд:
• Хавдрын эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хавдрын хяналтын үзлэг, зөвлөгөө
• Хими эмчилгээний хяналтын шинжилгээ
• Зонхилон тохиолдох болон яс холбогч эдийн гаралтай хавдрын хими эмчилгээ
• Хавдрын бай эмчилгээ
• Хими, туяа, мэс засал эмчилгээний дараах хордлого тайлах эмчилгээ
• Хөнгөвчлөх эмчилгээ (даатгалгүй)
• Хавдрын сэргээн засах эмчилгээ
Даатгуулагч иргэн та манай эмнэлэгт ирэхдээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан 2022 онд зарласан сонгон шалгаруулалтанд хамрагдаж нийт 62 оношийн хамааралтай бүлэг /100%/-ээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
– Амбулаторийн тусламж үйлчилгээ-11
– Амбулаторийн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ-3
– Компьютерт томографи
– Дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ-8
– Хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээ-14
– Хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ-3
– Хэвтүүлэн эмчлэх эрчимт эмчилгээ-1
– Яаралтай тусламж, үйлчилгээ-3
– Өдрийн эмчилгээ-5
– Ерөнхий мэс засал
– Өөхөн эд холбох ба бусад зөөлөн эдийн хоргүй хавдар
– Өвдөг, түнхний үе солих мэс засал
– Түнх, дунд чөмөгний хугарал, гэмтэл
– Дурангаар үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
– Мөр, бугалга, шуу, бугуй сарвууны гэмтэл, хугарал, мултрал
– Эмэгтэйчүүдийн хоргүй, хортой хавдрын мэс засал
– Хөхний хоргүй, хортой хавдрын мэс засал
– Мэс заслын дараах цэвэр боолт
– Плазмапарез эмчилгээ
Манай РЕХАМЕД эмнэлэг нь ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр хавдрын хими эмчилгээ, хавдрын бай эмчилгээ хийж гүйцэтгэж байгаа тул хавдрын эмчийн хяналтан дор эмчилгээнд хамрагдах боломжтой.
Видео танилцуулга