Рехамед нэгдсэн эмнэлгийн Хэвтүүлэн эмчлэх тасаг нь 2021 оны 12 сараас эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан, тохилог орчин нөхцөл бүхий бүтэн болон хагас люкс, энгийн 4, 5 ортой өрөөнүүдтэй бөгөөд үйлчлүүлэгчдэд ая тухтай хэвтэн эмчлүүлэх орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Танилцуулга
1 ортой өрөө-109,000₮, 2 ортой өрөө-89,000₮, 3 ортой өрөө-60,000₮. Энэ дотор ор хоног хоол багтсан эмчилгээ нь тусдаа бодогдоно.
4-6 ортой өрөөнд эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлдэг.
Мөн Эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэмэлт мэдээллийг ажлын цагаар 7575-0400 утаснаас авна уу.
Эмнэлэгт хэвтэхийн өмнө заавал бүрдүүлэх шинжилгээний жагсаалт:
Сэтгэцийн тасаг: |
– Цусны ерөнхий шинжилгээ – Шээсний ерөнхий шинжилгээ – Биохимийн шинжилгээ |
Хавдрын хими, бай эмчилгээ: | |
– Цусны дэлгэрэнгүй шинжилгээ – Шээсний ерөнхий шинжилгээ – Биохимийн шинжилгээ – Хавдар батлагдсан эдийн шинжилгээ Шаардлагатай тохиолдолд: – иммуногистохимийн шинжилгээ, – CECT, PET-CT, эсвэл MRI, – хагалгааны дараах эхо, – зүрхний эхо, – хавдрын маркер |
Үе, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ: | |
– Цусны дэлгэрэнгүй шинжилгээ – Шээсний ерөнхий шинжилгээ – Биохимийн шинжилгээ – Рентген зураг эсвэл үений эхо – Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг |
Ахмад настны сэргээн засах эмчилгээ: | |
– Цусны дэлгэрэнгүй шинжилгээ – Шээсний ерөнхий шинжилгээ – Биохимийн шинжилгээ – Зүрхний цахилгаан бичлэг – Ясны сийрэгжилт /багажаар/ – Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг – Тархины судасны доплер |
Видео танилцуулга