Skip to content Skip to footer

Сэргээн засах эмчилгээний тасаг

Сэргээн засахын тусламж үйлчилгээ нь манай эмнэлгийн тэргүүлэх чиглэл бөгөөд бүх чиглэлийн сэргээн засахын эмчилгээг амбулаторийн үзлэг зөвлөгөө, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглан уламжлалт эмчилгээ, эмийн эмчилгээтэй хослуулан хийдэг нь өвчний эдгэрэлтийг түргэсгэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг хурдан сэргээдгээрээ онцлог давуу талтай. Үүнд:

• Хавдрын хими, бай эмчилгээний үеийн сэргээн засах эмчилгээ
• Мэс заслын өмнөх болон дараах үеийн сэргээн засах эмчилгээ
• Мэдрэлийн эмгэг, харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
• Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
• Ахмадын сэргээн засах эмчилгээ
• Үе мөч, тулгуур эрхтэний сэргээн засах эмчилгээ

Сэргээн засах эмчилгээний давуу тал

• Мэргэшсэн эмч, хөдөлгөөн засалч нарын баг
• Эмийн бус эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулна
• Герман, Англи, Итали улсын эмчилгээний аппарат, хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж
• Эрүүл мэндийн даатгалаар үйлчилнэ
• Амбулатори, болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ
• Уламжлалт эмчилгээ (бариа засал, бумба засал, зүү эмчилгээ)
• Тав тухтай, тохилог орчин

Видео танилцуулга