Skip to content Skip to footer

Хэвтүүлэн эмчлэх тасаг

Рехамед нэгдсэн эмнэлгийн Хэвтүүлэн эмчлэх тасаг нь эрүүл мэндийн даатгалаар хавдрын хими, бай эмчилгээ, зарим сэтгэцийн эмгэгүүд, сэргээн засах эмчилгээний үйл ажиллагаа зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд хавдрын хөнгөвчлөх, мэдрэл, болон дотрын чиглэлээр төлбөртэй хэвтүүлэн эмчилж байна.

Үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан, тохилог орчин нөхцөл бүхий бүтэн болон хагас люкс, энгийн 4, 5 ортой өрөөнүүдтэй бөгөөд үйлчлүүлэгчдэд ая тухтай хэвтэн эмчлүүлэх орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Үнийн мэдээлэл:

Эмчилгээ, үйлчилгээ тарифын дагуу нэмж тооцогдоно.
1 ортой өрөө-109,000₮
2 ортой өрөө-89,000₮
3 ортой өрөө-60,000₮ Энэ дотор ор хоног хоол багтсан эмчилгээ нь тусдаа бодогдоно.
4-6 ортой өрөөнд эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлдэг.
Мөн эрүүл мэндийн даатгалд 62 чиглэлийн тусламж үйлчилгээ хамрагдаж байна. Нэмэлт мэдээллийг ажлын цагаар 7575-0400 утаснаас авна уу.

Эмнэлэгт хэвтэхийн өмнө заавал бүрдүүлэх шинжилгээний жагсаалт:

Сэтгэцийн тасаг:
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Биохимийн шинжилгээ
Хавдрын хими, бай эмчилгээ:
• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Биохимийн шинжилгээ
• Хавдар батлагдсан эдийн шинжилгээ
• Шаардлагатай тохиолдолд: иммуногистохимийн шинжилгээ, CECT, PET-CT, эсвэл MRI, хагалгааны дараах эхо, зүрхний эхо, хавдрын маркер
Үе, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ:
• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Биохимийн шинжилгээ
• Рентген зураг эсвэл үений эхо
• Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
Ахмад настны сэргээн засах эмчилгээ:
• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Биохимийн шинжилгээ
• Зүрхний цахилгаан бичлэг
• Ясны сийрэгжилт /багажаар/
• Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
• Тархины судасны доплер


Сэтгэц судлалын эмч, бусад дотрын эмч нар, Хоол зүйч эмч, тогооч, жолооч нартай хамтран ажиллаж байна.

Хими, бай эмчилгээнд нь үйлчлүүлэгчийг цаг алдалгүй хүлээх шаардлагагүйгээр шууд эмчилгээнд оруулах боломж олгодог.

Өнөөгийн байдлаар хот, хөдөөгийн нийт эмчлүүлэгчдэд хими, бай эмчилгээг хийж байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар 100% байж, сэтгэлд хүрч үйлчиллээ.

Хавдрын Хими, бай эмчилгээг ор хоногийн болон эмчилгээний хоолны төлбөр  авахгүй, 100%  ЭМД-аар үйлчлэж байна.

Хавдрын Хими, бай эмчилгээг ор хоногийн болон эмчилгээний хоолны төлбөр  авахгүй, 100%  ЭМД-аар үйлчлэж байна.