Skip to content Skip to footer

Манай эмнэлэг

Рехамед Нэгдсэн эмнэлэг нь нийт 10 тасаг нэгж, 108 ажилтны бүтэц, орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс: Их эмч 38, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 40, бусад 30 ажилтантай.

Эрхэм зорилго

Олон улсын стандартыг хангасан улсдаа тэргүүлэх нэгдсэн эмнэлэг болох

Алсын хараа

Шинэ дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүйтусламж үйлчилгээг үзүүлэх

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл

Амбулатори

Төрөлжсөн нарийн мэргэжлийн 14 кабинет, 12 чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хэвтүүлэн эмчлэх тасаг

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын тушаалаар батлагдсан нийт 70 орноос 60 ортойгоор хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үндсэн 7 чиглэлтэй ба үүнд: Дотор, мэдрэл, сэтгэц, сэргээн засах, хавдар, мэс засал, гэмтэл зэрэг багтана.

Мөн хавдрын бай эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн.

Дүрс оношилгооны тасаг

Хэт авиан 3 кабинет, зүрхний хэт авиан кабинет, ясны сийрэгжилт болон үений эхо оношилгоо, компьютерт томографийн оношилгоо, дурангийн оношилгоо, суурин рентген, маммографийн аппарат бүхий оношилгооны кабинетүүд үйл ажиллагааг явуулж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн нэгж нь 2 чиглэлээр иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулсан.

1. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Эрүүл мэнд, үндэсний баялаг” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг: Сүхбаатар дүүргийн 7,8-р хороо, Баянзүрх дүүргийн 7, 15-р хорооны 5082 иргэн хамрагдсан.

2. Байгууллагуудын ажилчид, албан хаагчдад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг: Байгууллагын  ажилчдын  урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд  үндсэн багц буюу  ЦЕШ, ШЕШ, биохимийн шинжилгээ, цусанд өлөн үеийн сахар тодорхойлох, элэгний В,С вирус, Дох, Тэмбүү оношлох, Эхо оношлогоо, /бамбай, хэвлийн хөндийн эрхтнүүд, хөх, түрүү булчирхай/, Зүрхний цахилгаан бичлэг, Цээжний рентгенд уушиг харах, Улаан  хоолой ходоодны уян дуран, Умайн хүзүүний эсийн шинжилгээ, Өтгөнд далд хэлбэрийн цус алдалт илрүүлэх шинжилгээ, биеийн бүтэц найрлага тодорхойлох шинжилгээ багтана. Нэмэлт багцанд  цусанд эрдэсийн шинжилгээ, өтгөн хеликобактер үзэх,  нурууны рентгэн зураг, ясны сийрэгжилт тодорхойлох шинжилгээ, эмэгтэйчүүдэд хөхний маммограм, эмэгтэйчүүдийн үзлэг, зүрхний эхо, тархины судасны бичлэг гэх мэт оношилгоонууд багтсан.

Сэргээн засах эмчилгээ

Сэргээн засах эмчилгээний тасаг нь эмчилгээний уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, сэргээн засах эмчилгээний үйл ажиллагааг явуулж байна. Сэргээн засах эмчилгээг цогц, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор амбулаторийн, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх зэрэг бүх хэлбэрээр ЭМД-аар бүрэн үзүүлж эхэлсэн.

Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ

Мэс заслын өрөө-2, сэрээх өрөө, эрчимт эмчилгээний хэсэг (3 ортой), ариутгалын өрөө, хувцас солих өрөө, материал хадгалах хэсэг, гар угаах хэсэг зэргээс тогтсон ба цэвэр бохирын урсгалын асуудлыг бүрэн шийдсэн. Төлөвлөгөөт мэс засал хийнэ.

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан 2022 онд зарласан сонгон шалгаруулалтанд хамрагдаж нийт 48 оношийн хамааралтай бүлэг /100%/-ээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

  • Амбулаторийн тусламж үйлчилгээ 11
  • Амбулаторийн өндөр өртөгтэй оношилгоо
  • Шинжилгээ 3
  • Дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ 8
  • Хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээ 14
  • Хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ 3
  • Хэвтүүлэн эмчлэх эрчимт эмчилгээ 1
  • Яаралтай тусламж, үйлчилгээ 3
  • Өдрийн эмчилгээ 5