Рехамед эмнэлгийн Мэдрэл судлалын кабинет нь төвийн болон захын мэдрэлийн эмгэгийн оношилгооны тархины судасны доплер, захын мэдрэл-булчингийн бичлэг (электронейрограмм) зэрэг орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан бүх чиглэлийн тусламж үйлчилгээг амбулаторийн үзлэг зөвлөгөө, хэвтүүлэн эмчлэх чиглэлээр үзүүлж байна. Үүнд:
• Тархины судасны өвчнүүд
• Толгой болон нүүрний өвдөлт
• Эпилепси уналт таталт
• Толгой эргэлт, тэнцвэргүйдэл
• Захын мэдрэлийн болон булчингийн өвчнүүд
• Нойргүйдэл зэрэг эмгэгүүдийн үеийн үзлэг, ялган оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө
Оношилгоо
• Тархины судасны доплер
• Тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)
• Захын мэдрэл, булчингийн оношилгоо (Электронейрографи, электромиографи)
• Захын мэдрэлийн болон булчингийн эмгэгүүдийн үе шат, гэмтсэн бүтэц, хүнд хөнгөний зэрэг, тавиланг тодорхойлно.
• Нойрны бичлэг: Нойрны үргэлжлэх хугацаа, үе шат, чанарыг тодорхойлно.