Skip to content Skip to footer

Эмчилгээний аппаратууд

Цохилтот долгионы эмчилгээ – Shockwave therapy

Цахилгаан соронзон технологид суурилсан уг эмчилгээ нь олон төрлийн яс булчингийн эмгэгүүд голчлон холбогч эд, шөрмөс, холбоосыг хамарсан архаг эмгэгийн үед ашиглагдах эмийн бус эмчилгээний төхөөрөмж юм.

Механизм:
● өвдөлтийг хоромхон зуур намдаана
● хэсэг газрын цусан хангамжийг нэмэгдүүлнэ
● булчин суллана
● үрэвслийг бууруулна
● шохойжсон хэсгийг задална

Заалт:
Улны хальсны үрэвсэл
Өсгийнд яс ургах
Тойгны шөрмөсний үрэвсэл
Латерал, медиал эпикондилит
Ахиллын шөрмөсний үрэвсэл
Бурсит
Мөрний үрэвсэл
Нуруу хүзүүний булчингийн чангарал
шөрмөсний шохойжилт

ХБНГУ-ын Physiomed – Physiodyn expert 21 горим бүхий 2 сувагтай цахилгаан эмчилгээний аппарат

Эмчилгээний заалт
● Булчингийн чангарал
● Хурц болон цочмог өвдөлт
● Мэдрэлийн гаралтай өвдөлт
● Гэмтлийн гаралтай өвдөлт
● Булчингийн сулрал, саа саажил
● Булчин сэдээх
● Үений артрит
● Хүзүү нурууны өвдөлт
● Үений гэмтэл, мэс заслын дараах булчингийн сулрал
● Үений хөшингө

Эсрэг заалт:
● Хортой хавдар
● Цусны эмгэгүүд
● Хурц идээт үрэвсэл
● Эмчилгээ хийгдэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан
● Цахилгаан эмчилгээнд хэт мэдрэг
● Эмчилгээ хийлгэх талбайн ойролцоо төмөр суулгацтай
● Зүрхний пейсмекер
● Жирэмсний эхний 3 сар хэвлийн тус газар
● Эпилепси
● 12 оос бага насны хүүхэд

Давуу тал:
● биеийн аль ч хэсэгт хэрэглэгдэх боломжтой 2 төрлийн хошуутай
● булчин сэдээх 3 төрлийн горимтой
● цахилгаан эмчилгээнд хэт мэдрэг хүнд ч тохирох горимтой

Лазер эмчилгээ – ХБНГУ Physiomed – LAS Expert

Зорилго:
Лазерын гэрэл нь эсийн түвшинд үйлчилснээр цусны эргэлт , бодисын солилцоо, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэхжүүлснээр өвдөлт намдаах эдгэрэлтийг түргэсгэх үрэвслийн процессийг бууруулах үйлдэл үзүүлнэ.

Эмчилгээний заалт:
Яс, үе, булчин, зөөлөн эд, тулгуур эрхтэний гэмтэл, эмгэгийн үед Тухайлбал:
● Өвдөг, түнх, мөр, шагай тохойн үений остеоартрит,
● Эрүүний үений эмгэгүүд
● Мөрний үений эмгэгүүд
● Булчин хальс өвдөх хамшинж
● Хүзүү нурууны өвдөлт
● Бурсит
● Улны хальсны үрэвсэл
● Шөрмөсний үрэвсэл
● Шагайн үений зөөлөн эдийн гэмтэлүүд
● Цочмог болон архаг өвдөлт
● ил шарх
Эсрэг заалт
● Хортой хавдар
● Цусны эмгэгүүд
● Жирэмсэн үед ураг орчим
● Эпилепси

Давуу тал:
● эмчилгээний хугацаа богино
● эмчилгээ хийгдэх талбайгаас хамаарч 2 төрлийн хошуугаар сонгож хийх боломжтой.

Гүний осцилляци эмчилгээ – Deep oscillation therapy

Гүний осцилляци эмчилгээ нь зөөлөн электростатик импульс бүхий бага давтамжтайгаар арьсны эдэд татаж, суллах хөдөлгөөн үүсгэж эмчилдэг Герман улсын эмчилгээний аппарат юм. Эмчилгээний бусад хэлбэрээс ялгагдах гол онцлог нь физиологийн бүх бүтцэд нөлөөлөх чадвартай.


Эмчилгээний заалт:
● Булчингийн чангарал
● Нуруу хүзүү чилж өвдөх
● Ковидын дараах уушгины шохойжилт
● Уушгины хатгалгаа
● Үе мөч, булчин, зөөлөн эдийн эмгэгүүд
● Лимфийн хаван, бусад шалтгаанд хаван
● Мэс заслын дараах эхний өдрөөс шархны эдгэрэлтийг түргэсгэх
● Целлюлитийн мэс заслын бус эмчилгээнд
● Өөх соруулах мэс заслын өмнө ба дараа
● Амьсгалын замын эмгэгүүд
● Төрсний дараах асуудлууд: хөх зангирах, кесар хагалгааны шарх, арьсны язрал, нуруу өвдөх зэрэг
● Хатиг мундас, үрэвсэлт өвчин
● Үений хүүдийд үрэвслийн шингэн хурах/ Бурсит/
● Яс үе булчин шөрмөсний гэмтэл
● Түлэгдэлт, зулгаралт
● Чихрийн шижингийн хүндрэлүүд
● Захын мэдрэлийн эмгэгүүд
● Хөхрөлт ,цус хуралт

Давуу тал:
● Эсрэг заалт харьцангуй бага ,
● хүнд тухтай мэдрэмж өгнө,
● хүний биеийн 8-12см-н гүнд үйлчилнэ,
● эмчилгээний үр дүн өндөр,
● биеийн аль ч хэсэгт хийгдэнэ,
● жирэмсэн болон хөхүүл, бага насны хүүхдүүд ч хийгдэх боломжтой.
● Металл суулгацтай харшлахгүй
● Эмнэлгийн ажилтанд сөрөг нөлөөгүй
● Эмчилгээний хугацаа богино
● Өөртөө эмчилгээ хийх боломжтой

Соронзон орны эмчилгээ – ХБНГУ Physiomed – Mag Expert

Соронзон орны эмчилгээ нь хэсэг газрын хүчилтөрөгчийн хангамж, цусны зуурамтгай чанар зэрэгт нөлөөлсөнөөр зөөлөн эд болон ясны эдийн эдгэрэлтийг түргэсгэж, мөн түүнчлэн остеобласт эсийн үйл ажиллагааг нэмэгдүүлснээр ясны бороололтыг дэмжиж өгөх үүрэгтэй.

Заалт:
● Үений үрэвсэл
● Ясны хугарал,гэмтэл , цуурал
● Няцрал бяцрал
● Яс үений үрэвсэлт болон дегенератив эмгэгүүд
● Дал-бугалганы периартрит / кальцификаци
● Ясны сийрэгжилт
● зөөлөн эдийн гэмтэл
Давуу тал:
● нуруу болон хавирга ясны хугарал, цуурлын үед ч хийгдэх боломжтой
● ясны бороололт удааширсан үед бороололтыг дэмжинэ
● ясны сийрэгжилтийн үед хийгдэнэ
● бүх насны хүн хийлгэх боломжтой
● эмчилгээний явцад хүнд тухтай мэдрэмж төрүүлнэ

Continues Passive Motion Device /CPM/ Өвдөг, шагай, түнхний үеэр идэвхгүй хөдөлгөх аппарат

CPM нь өвдөгний мэс заслын дараах Сэргээн засах эмчилгээнд өргөн хэрэглэгддэг ба өвдөгний үе солих хагалгааны дараа эрт үед хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлснээр өвчин намдаах эмийн хэрэглээг багасган, эмнэлэгт байх хугацааг богиносгоно.

CPM-н давуу талууд:
● Хэрэглэхэд хялбар, гар удирдлагатай.
● Зөөвөрлөхөд хялбар /дугуй болон бариултай/
● Бүтээгдэхүүний хэмжээ: /урт×өргөн×өндөр/ 95см×35см×46см
● Төхөөрөмжийн хурд: minimum 1,50/сек maximum 3.60/сек
● Эмчилгээний хугацаа тохируулах: 0-240 мин.
● Эмчилгээний дундуур түр зогсоох боломжтой.
● Өвдөгний үенд -100-1300 хүртэл өнцөгөөр хөдөлнө.
● Хөлийн гишгүүр нь баруун зүүн тийш 400 өнцөгөөр хөдөлнө.
● Түнх, өвдөг, шагайн үеэр нэгэн зэрэг хөдөлгөна
● Дуу чимээ багатай.
● Emergency stop товчлууртай.

Хэт авиа эмчилгээ

Хэт авиа эмчилгээний 20кГц-ээс дээш давтамжтай хэт авианы механик долгионоор эдийн гүнд дулаан үүсгэх, эмийн бодисыг нэвтрүүлэх эмчилгээ юм.

Зорилго:
Хэт авиан эмчилгээ нь эдийн гүнд дулааны үйлчилгээ үзүүлснээр цусны эргэлт , бодисын солилцоо сайжруулж , эдгэрэлтийн түргэсгэх, булчин суллах, хэсэг газрын өвдөлт намдаах үйлчилгээтэй.
Заалт:
● Үе, булчин, шөрмөсний мэс заслын дараа
● Захын мэдрэлийн гэмтэл, үрэвсэл
● Яс, үе, холбоос, булчин, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
● Дотор эмэгтэйчүүдийг архаг үрэвсэлт өвчин, наалдац
● Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
● Булчингийн чангарал
● Өсгий өвдөлт /яс ургалт/
● Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
● Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
● Хүзүү нурууны өвдөлт

Хориглох заалт:
● Хортой, хоргүй хавдар
● идэвхитэй сүрьеэ
● Хурц идээт үрэвсэл
● цусны эмгэгүүд

Электрофорез эмчилгээ
Нам давтамжийн тогтмол гүйдлийн аппаратаар эмийн бодисыг ион хэлбэрээр биед нэвтрүүлж эмчлэх аргыг электрофорез гэнэ.

Заалт:
● Захын мэдрэлийн эмгэг
● Дотор эрхтний архаг үрэвсэлт өвчин
● Үе мөч, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
● Эрүүний үений эмгэгүүд
● Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
● Булчингийн чангарал
● Өсгий өвдөлт /яс ургалт/
● Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
● Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
● Хүзүү нурууны өвдөлт

Эсрэг заалт:
● Хортой хавдар
● Цусны эмгэгүүд
● Хурц идээт үрэвсэл
● Эмчилгээ хийгдэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан
● Цахилгаан эмчилгээнд хэт мэдрэг
● Эмчилгээ хийлгэх талбайн ойролцоо төмөр суулгацтай
● Зүрхний пейсмекер
● Жирэмсний эхний 3 сар хэвлийн тус газар
● Эпилепси
● 12 оос бага насны хүүхэд

Халуун жин – Hot pack эмчилгээний

Эдийн өнгөц давхаргад дулааны үйлчилгээ үзүүлснээр судас өргөсөн хэсэг газрын цусны эргэлт, бодисын солилцоо сайжирснаар булчин суллах, өвдөлт намдаах, эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээ үзүүлнэ.

Заалт:
● Захын мэдрэлийн эмгэг
● Үе мөч, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл
● Эрүүний үений эмгэгүүд
● Хэсэг газрын архаг болон хурц өвдөлт
● Булчингийн чангарал
● Өсгий өвдөлт /яс ургалт/
● Улны хальсны үрэвсэл /plantar fascitis/
● Тохойны өвдөлт /lat, med epicondylitis/
● Хүзүү нурууны өвдөлт
● Бөөр шээсний замын үрэвсэл

Эсрэг заалт:
● Хортой хавдар
● Цусны эмгэгүүд
● Хурц идээт үрэвсэл
● Эмчилгээ хийгдэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан
● Хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин
● Зүрх уушгины ээнэгшил алдагдсан эмгэгүүд

Видео танилцуулга