Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог иргэд болон байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг нь тодорхой багцын сонголттойгоор хийгдэх төрөлжсөн үзлэгийн багцуудыг мөн санал болгож байна. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг нь тухайн байгууллагын ажилчдын ажил, мэргэжлийн онцлогт тохируулан үзлэг оношилгооны багцыг гарган ажилчдыг хамруулах ба ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх төдийгүй урьдчилан сэргийлэх зэргийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо хийгдэх ба үзлэг дууссаны дараа тухайн байгууллагын ажилчдын үзлэгийн нэгдсэн тайланг гарган өгч, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, дэмжихэд байгууллагын удирдлагатай хамтран ажилладаг.
Бидний онцлог давуу тал:
• Үйлчлүүлэгч байгууллагын санал хүсэлтийг сонсож, үзлэгийн багцыг хамтран гаргах
• Багцын үнийн уян хатан бодлого барих
• Байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, харилцан хариуцлагатай хамтран ажиллах
• Байгууллагын ажилчдын үзлэгийн цаг, хуваарийг харилцан ярилцаж гаргах
• Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Байгууллагын удирдлагад үзлэгийн нэгдсэн тайланг өгч, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд хамтран ажиллах
• Аливаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байгаа иргэн, ажилтанд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх
• Эмнэлгийн тав тухтай орчин
• Орчин үеийн дэвшилтэт оношилгооны тоног төхөөрөмж
• Нарийн мэргэжлийн эмч нарын багийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ БАГЦЫГ танилцуулж байна.
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ БАГЦ | ҮНЭ |
ЭМЧИЙН ҮЗЛЭГ | |
Дотор/ ХБСудлалын эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөө | |
Хоолзүйч эмчийн зөвлөгөө | |
БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Даралт, пульс, хүчилтөрөгчийн хангамж шинжлэх | |
Улаан хоолой ходоод, дээд гэдэсний дуран /унтуулгагүй/ | |
Бүдүүн, шулуун гэдэсний дуран /унтуулгагүй/ | |
Хэвлийн хэт авиан шинжилгээ | |
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Цусны ерөнхий шинжилгээ | |
Шээсний ерөнхий шинжилгээ /Бөөрний үйл ажиллагаа: 14 үзүүлэлтээр/ | |
Элэгний үйл ажиллагаа: Асат | |
Алат | |
ГГТ | |
Нийт билирубин | |
Шууд билирубин | |
Альбумин | |
Нийт уураг | |
Бөөрний үйл ажиллагаа: Креатинин | |
Шээсний хүчил | |
Мочевин | |
Нойр булчирхай: Глюкоз | |
Амилаза | |
Амьсгалаар Хеликобактер илрүүлэх | |
Өтгөнд далд цус илрүүлэх | |
Элэгний В вирусийн эсрэг бие тодорхойлох | |
Элэгний С вирусийн эсрэг бие тодорхойлох | |
ҮНДСЭН ҮНЭ | 441,000 |
БАГЦЫН ҮНЭ |