Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог иргэд болон байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг нь тодорхой багцын сонголттойгоор хийгдэх төрөлжсөн үзлэгийн багцуудыг мөн санал болгож байна. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг нь тухайн байгууллагын ажилчдын ажил, мэргэжлийн онцлогт тохируулан үзлэг оношилгооны багцыг гарган ажилчдыг хамруулах ба ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх төдийгүй урьдчилан сэргийлэх зэргийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо хийгдэх ба үзлэг дууссаны дараа тухайн байгууллагын ажилчдын үзлэгийн нэгдсэн тайланг гарган өгч, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, дэмжихэд байгууллагын удирдлагатай хамтран ажилладаг.
Бидний онцлог давуу тал:
• Үйлчлүүлэгч байгууллагын санал хүсэлтийг сонсож, үзлэгийн багцыг хамтран гаргах
• Багцын үнийн уян хатан бодлого барих
• Байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, харилцан хариуцлагатай хамтран ажиллах
• Байгууллагын ажилчдын үзлэгийн цаг, хуваарийг харилцан ярилцаж гаргах
• Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Байгууллагын удирдлагад үзлэгийн нэгдсэн тайланг өгч, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд хамтран ажиллах
• Аливаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байгаа иргэн, ажилтанд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх
• Эмнэлгийн тав тухтай орчин
• Орчин үеийн дэвшилтэт оношилгооны тоног төхөөрөмж
• Нарийн мэргэжлийн эмч нарын багийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ХОСЫН БАГЦЫГ танилцуулж байна.
ХОСЫН БАГЦ | Эрэгтэй | эмэгтэй |
ЭМЧИЙН ҮЗЛЭГ | ||
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө | ||
Эмчийн үзлэг, зөвлөгөө | ||
Даралт, пульс, хүчилтөрөгчийн хангамж шинжлэх | ||
Цээжний рентген оношилгоо /эгц байрлал/ | ||
Хэвлийн хэт авиан шинжилгээ | ||
Эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ | ||
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ | ||
Цусны бүлэг, Резус Фактор тодорхойлох | ||
Цусны ерөнхий шинжилгээ | ||
Шээсний ерөнхий шинжилгээ /Бөөрний үйл ажиллагаа: 14 үзүүлэлтээр/ | ||
Элэгний В вирусийн эсрэг бие тодорхойлох | ||
Элэгний С вирусийн эсрэг бие тодорхойлох | ||
Anti-HIV ХДХВ-ийн эсрэгбие илрүүлэх шинжилгээ | ||
RPR Тэмбүүгийн реагин эсрэг эсрэгбие тодорхойлох | ||
Үтрээний наацын шинжилгээ | ||
Бэлгийн замаар дамжих 14 халдварыг илрүүлэх ПСР шинжилгээ | ||
ҮНДСЭН ҮНЭ | 335,000 | 400000 |
БАГЦЫН ҮНЭ |
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ БАГЦЫГ танилцуулж байна.