Дараах шинж тэмдэг, зовиурууд илрэх нь түгээмэл. Үүнд:
Арьс, салстаар загатнаа ихтэй, шумуул хазсан мэт янз бүрийн хэлбэр хэмжээтэй цайвар ягаан өнгийн бэлцрүүт тууралт гарч нойр алдахад хүртэл хүргэдэг
Тууралт нь биеийн аль ч хэсэгт гарах боломжтой тархмал эсвэл хэсэг газрыг хамарсан байна.
Зарим үед уруул, хэл, зөөлөн тагнай, нүдний зовхи, нүүр бүхэлдээ болон гар хөлөөр цайвар хаван үүсч өвдөлт өгч болно
Хоолойн салст хавагнаснаас амьсгал бучуурах, амьсгал боогдох шинж илэрч болзошгүй. (аюултай шинж )
Мөн гэдэс доторын салстаар тууралт гарсан тохиолдолд дотор муухайрах, бөөлжис цутгах, гэдэс мушгирах, гүйлгэх суулгах шинж тэмдэг илэрч болно.
Чонон хөрвөс үүсэхэд доорх хүчин зүйлс нөлөөлдөг.
Харшил төрүүлэх хоол хүнс
Хүрээлэн буй орчны харшил төрүүлэгч
Эм, тариа, химийн бодис
Дасгал хөдөлгөөн
Даралт, үрэлт
Шавьжинд хазуулах
Халуун, хүйтний нөлөө
Нарны гэрэл, ус, хөлрөлт
Дархлаа тогтолцооны эмгэг, удамшил
Цаашид авах арга хэмжээ:
Мэргэжлийн арьсны эмчид үзүүлж онош болон шалтгааныг тодруулна. Загатнаа намдаах харшлын эсрэг эм болон бусад шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
Баримтлах дэглэм, урьдчилан сэргийлэх тухайд:
Харшил үүсгэгч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
Хоолны дэглэм барих
Ус сайн уух
Дулаан хувцаслах (Даарах, жихүүдэс хүрэх үед тууралт гарна)
Эмчийн зөвлөсөн зөвлөгөөг сайтар баримтлах
Хэрэв танд дээрх шинж тэмдэг, зовиур илэрсэн бол манай эмнэлэгт хандаж өөрт тохирсон эмчилгээ, зөвлөгөөг авах боломжтой.
Ажиллах цагийн хуваарь:
•Даваа-Баасан 09:00-18:00
•Бямба 09:00-16:00
•Ням амарна
Цаг товлох утас: 7575-0400
Хаяг: ХУД. 15 хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт Рехамед Клиник
See less