Түгээмэл асуулт хариулт
Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дурангийн шинжилгээний өмнөх бэлтгэл
- Дурангийн шинжилгээнд орохын өмнөх өдөр 18 цагас хойш хоол, шингэн зүйлс уухгүй байх
- Мөн өглөө босоод юм идэж, уухгүй байх
- Эм уухгүй байх /Эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. Зайлшгүй уух шаардлагатай даралтны эм болон зүрхний эм зэргийг дурангийн шинжилгээнд орохын өмнөх орой 22 цагт балга усаар даруулж ууна уу. Мөн эм уусан бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй./
- Та цус шингэлэх эм хэрэглэдэг бол 7 хоногийн өмнөөс зогсоох /Дурангийн шинжилгээний өмнө эмчтэйгээ зөвлөлдөх/
Ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээний дараах зөвлөмж
Та дурангийн шинжилгээнд амжилттай орж дууссан тул доорхи зөвлөмжийг сайтар уншиж танилцана уу.
Та амаа усаар зайлж болно. Шинжилгээ дууссаны дараа залгиур хэсгийн мэдээ алдуулалт нь гүйцэт гараагүйн улмаас хоолойд юм торж мэдрэгдэнэ. Та хоолойгоороо оролдох, хүчтэй хоолойгоо шахаж ханиалгаж болохгүй. Хоолойгоо гэмтээж болзошгүйг анхаарна уу. Энэ зовуурь нь 30 минут орчмын дараа зүгээр болно. Иймд та шинжилгээ дуусангуут усаар амаа зайлаад, 30 минутын дараа бүлээн ус, 1 цагийн дараа хөнгөн хоол идээрэй.
Ходоод, улаан хоолойноос эдийн шинжилгээ авхуулсны дараах санамж
- Шинжилгээ дууссанаас хойш 1 цагийн дараа бүлээн ус ууж болно. Мөн 2 цагийн дараа хөнгөн шингэц сайтай /зутан, бантан г:м/ хоол иднэ.
- Эдийн шинжилгээ авхуулсаны дараах 3 хоногт шингэ зутан, махыг нь машиндсэн шингэн бантан зэргийг иднэ.
- Шинжилгээний дараа хориглох зүйлс:
- Хэт халуун, хүйтэн хоол шингэн зүйлс уухгүй
- Шарсан хуурсан, халуун ногоотой, хуурай хоол, шингэц удаантай хоол
- Сүүтэй цай, кофе, өнгөтэй ундаа жүүс, газтай ундаа уух
- Архи, тамхи зэргийг хориглоно.
- Цус шингэлэх эмийг 14 хоног зогсоох шаардлагатай
- Эмчийн зөвлөсөн ходоодны эмийг л уухыг зөвшөөрнө.
- Таны шүлс бага зэрэг цустай гарах тохиолдох үүсч болзошгүй ба үргэлжлэн цус гарсаар байвал эмчид хандана уу.
Дээрхээс бусад төрлийн зовуурь илэрсэн болон асуух зүйл бий бол эмнэлгийн 7575-0400 утас руу холбогдоно уу!
Компьютерт Томографийн шинжилгээнд бэлтгэх тухай
- Өөрт эвтэйхэн хувцас өмсөх
- Шинжилгээ хийгдэх үед төмөр товч, үсний зүүлт, үнэт эдлэл, хиймэл шүд гэх мэт зургийн чанарт нөлөөлөх зүйлсийг тайлах шаардлагатай.
- Жирэмсэн эмэгтэйд оношилгооны эсрэг заалттай ба зайлшгүй КТГ хийлгэх шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авна.
Эмнэлэгт хэвтэхийн өмнө заавал бүрдүүлэх шинжилгээний жагсаалт:
Мэс заслын эмчилгээ:
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр: Зүрхний эхо, рентген зураг, компьютерт томографи (CТ) зураг, соронзон резонанст шинжилгээ (MRI)
Сэтгэцийн эмчилгээ:
Цусны ерөнхий шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Биохимийн шинжилгээ
Хавдрын хими, бай эмчилгээ:
- Өөрт эвтэйхэн хувцас өмсөх
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Хавдар батлагдсан эдийн шинжилгээ
Шаардлагатай тохиолдолд:
- Иммуногистохимийн шинжилгээ,
- CECT, PET-CT, эсвэл MRI,
- Хагалгааны дараах эхо
– Зүрхний эхо,
– Хавдрын маркер
Мэдрэлийн эмчилгээ:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Биохимийн шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэг
Эхо оношилгоо
Шаардлагатай тохиолдолд:
Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг, тархины судасны доплер, тархины цахилгаан бичлэг, зүрхний эхо, рентген зураг, компьютерт томографи (CТ) зураг, соронзон резонанст шинжилгээ (MRI)
Ахмад настны сэргээн засах эмчилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Ясны сийрэгжилт /багажаар/
- Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
- Тархины судасны доплер