Хавдрын эмчилгээний үед хоолны дуршил багасч, биеийн жин буурах нь түгээмэл тохиолддог.
Яагаад хоолны дуршил буурдаг вэ? Үүнд:
Хими болон туяа эмчилгээний сөрөг нөлөө нь дотор муухай оргих, бөөлжих, ядрах, хоолны амт үнэрт өөрчлөлт оруулдагтай холбоотой
Өвдөлт- ялангуяа хавдрын мэс засал эмчилгээний дараах өвдөлт нь хоолны дуршлыг бууруулах, бага идэхэд л цатгалан мэдрэмж төрүүлдэг
Сэтгэлзүй- Хавдар оношлогдсоны дараа сэтгэлээр унах, санаа зовох зэрэг нь хоолны дуршил буурахад нөлөөлдөг байна.
Иймд хоолны дуршлаа бууруулахгүйн тулд юун анхаарах вэ?
Илчлэг өндөртэй, уургаар баялаг хоол идэх нь чухал. Жишээлбэл:
Зутан шөл
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Өндөг, тахианы мах, улаан мах
Самар, хатаасан жимс
Өдөрт хангалттай идэхийн тулд:
Заавал өглөө, өдөр, оройн хоол гэхийн оронд бага порцоор 5-6 удаа хооллох
Хоол хооронд эрүүл хөнгөн зууш (самар, жимс г.м) идэх
Хоолны илчлэгийг нэмэгдүүлэхийн тулд хоолондоо самар, оливын тос зэргийг нэмэх
Хоол идэх үедээ биш хоол хооронд шингэн уух
Сайхан үнэртэй, үзэмж сайтай хоол идэх нь хоолны дуршлийг нэмэгдүүлэх бас нэгэн арга
Хоолыг ганцаараа биш гэр бүл, найзуудтайгаа идэх
Хооллохоос цагийн өмнө алхах гэх мэтээр хөдөлгөөний идэвхтэй байсны дараа хооллох нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг
Мэдээллийн эх сурвалж: UpToDate / Patient education: Managing loss of appetite and weight loss with cancer