Ухаангүй, амьсгалахгүй байгаа, дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй зэрэг шинж тэмдэгтэй хүмүүст анхан шатны яаралтай тусламж үзүүлнэ.
Эргэн тойрны аюул байгаа эсэхийг харж, өвчтөнийг холдуулна
Амьсгалж байгаа эсэх, дуудах эсвэл хүрэхэд хариу үзүүлж байгаа эсэхийг шалгана
Яаралтай тусламж буюу 103 руу залгаж дуудлага өгнө
Эрүүг дээш өргөж, амьсгалын замыг чөлөөлнө.(хүзүүний гэмтэлтэй эсэхийг шалгахаа мартуузай)
Цээж шахалтыг хэрхэн хийх вэ?
Нэг гараа, нөгөө гар дээр салаавчлан өвчтөний цээжний гол хэсэг буюу хөхний товчны харалдаа байрлуулна.
Гарыг тохой, бугуй хэсгээр бүү нугалаарай.
30 удаа цээж шахалтыг хийж гүйцэтгэнэ.
Энэ үед цээж шахалтын гүн 5см орчим байна.
1 минут-д 100 удаа шахна гэж тооцоолж шахалтын хурдаа тохируулна.
Koвид-19 цар тахалтай холбоотой амнаас аманд хиймэл амьсгалыг зөвлөхгүй болсон.
Гэхдээ таны ойр дотны хүн бол хийж болох юм. Тэгвэл хэрхэн хийх вэ?
30 удаа цээж шахалт хийсний дараа хиймэл амьсгалыг гүйцэтгэнэ
Өвчтөний хамрыг хавчиж, тусламж үзүүлж буй хүн гүнзгий амьсгаа авч амаас ам руу амьсгал өгнө.
Энэ үед өвчтөний цээж тэлэгдэх ёстой.
2 удаа хиймэл амьсгал хийнэ.
Дүгнэвэл:
30 удаа цээж шахалт, 2 удаа хиймэл амьсгал гэсэн байдлаар түргэн тусламж иртэл үргэлжлүүлнэ.
Ингээд та хэн нэгэнд аюул учрахад тусламж үзүүлэх мэдлэгтэй боллоо
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-040