Хүний биеийн жингийн 50-70% ийг ус бүрдүүлдэг ба бодисын солилцооны эрчмийг нэмэгдүүлж, биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулж, биеийн дулааныг хадгалах, цаашлаад дархлаа тогтолцоог дэмжихэд хүртэл нөлөөлдөг байна.
АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгийн мэдээллэснээр:
-Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 3.7литр ус
-Насанд хүрсэн эмэгтэй хүн өдөр 2.7литр ус уух нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Илүү энгийнээр тогтооё гэвэл өдөрт 8 аяга ус уух тухай юм.
Гэхдээ бид өдөрт авах ёстой шингэнийхээ 20%-ийг идэж буй хоол хүнснээсээ авдаг байна.
Мөн хүний уух усны хэмжээ нь дараах хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж болно. Үүнд:
– Идэвхтэй дасгал хийдэг бол дасгал хийхийн өмнө, хийж байх үеэр, хийсний дараа их хэмжээний ус уух хэрэгтэй. Учир нь хөлс болон амьсгалаар биеэс ус гадагшилж байдаг.
– Халуун уур амьсгалтай орчинд ажиллаж, амьдардаг бол мөн их хэмжээний ус уух нь тохиромжтой
– Хэрэв халуурах, бөөлжих, гүйлгэж буй бол ус болон шингэн зүйл сайтар ууж биеийн шингэнээ нөхөх нь зүйтэй
– Жирэмсэн болон хөхүүл ээжүүд илүү их шингэнээ алддаг тул хангалттай шингэн тогтмол ууж хэвшээрэй.
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг