Сандарсан үед “гэдэс базлах” ( Butterfly in stomach) мэдрэмж төрж байсан удаа бий юу? Хэрэв байгаа бол хоёр дахь тархи болох гэдэснээс дохио өгч байгаа нь тэр юм. Хоол боловсруулах эрхтний хананд нуугдаж буй энэхүү “тархи” нь хоол боловсруулах явц, сэтгэл санааны байдал, эрүүл мэнд, тэр ч байтугай таны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Эрдэмтэд гэдэсний энэ бяцхан тархийг гэдэсний мэдрэлийн систем гэж нэрлэдэг. Энэ нь улаан хоолойноос шулуун гэдэс хүртэл ходоод гэдэсний замыг бүрхсэн 100 сая гаруй мэдрэлийн эсээс бүрдсэн хоёр нимгэн давхарга юм байна.
Таны гэдэс доторхи тархи юуг хянадаг вэ?
Таны тархинаас ялгаатай нь гэдэсний мэдрэлийн системийн гол үүрэг нь хоол боловсруулах үйл явцыг хянах, залгихаас эхлээд хоолыг задалдаг ферментийг ялгаруулах, шим тэжээлийг шингээхэд тусалдаг цусны урсгалыг хянах, гадагшлуулахад тусалдаг. Гэдэсний мэдрэлийн систем нь бодох чадваргүй мэт боловч бидний тархитай мэдээлэл солилцож, маш нарийн эргэх холбоотой хамтарч ажилладаг.
Гэдэсний мэдрэлийн систем нь цочромтгой гэдэсний хам шинж (#IBS irritable bowel syndrome) болон өтгөн хатах, гүйлгэх, гэдэс дүүрэх, өвдөх, ходоодны хямрал зэрэг хоол боловсруулах замын үйл ажиллагааны асуудалтай хүмүүст сэтгэл хөдлөл өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч болно.
Олон арван жилийн турш эмч, судлаач нар сэтгэл түгшилт, сэтгэл гутрал нь ходоод гэдсэнд нөлөөлдөг гэж үзсээр иржээ.
Гэтэл эсрэгээрээ, цочромтгой гэдэсний хам шинж /IBS/ нь төв мэдрэлийн системд дохио илгээж сэтгэл санаан хямрах нэг шалтгаан байж болохыг судалгааны үр дүн харуулсан юм.
Гэдэсний тухай энэ ойлголт нь эмчилгээний шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой. Судлаачдын үзэж байгаагаар бидний хоёр тархи бие биетэйгээ “ярилцдаг” тул нэгэнд нь тохирдог эмчилгээ нь нөгөөхөд нь тустай байх ёстой ажээ. Нэг ёсондоо гастроэнтерологич (хоол боловсруулах эрхтний чиглэлээр мэргэшсэн эмч) хоёр дахь тархийг тайвшруулах арга хайж буй “зөвлөхтэй” адил юм. Тухайлбал гэдэсний зарим эмгэгийн эмчилгээнд сэтгэцэд нөлөөлдөг, тухайлбал антидепрессант эмний жор бичиж болох юм. Бүх асуудал өвчтөний толгойд байгаа гэж боддоггүй, гэхдээ эдгээр эм нь гэдэсний мэдрэлийн эсүүдэд үйлчилснээр зарим зовиурийг арилгадаг. Түүнчлэн, бясалгал, сэтгэц танин мэдэхүйн эмчилгээ зэрэг сэтгэл заслын аргууд ч үүнд багтана.
Тархи болон бүдүүн гэдэс гэдэг хоёр “хамтрагчийн” гаднах төрх ч хоорондоо төстэй.
Тархиа сайн ажиллуулая гэвэл гэдсээ эрүүл байлгаж, сахарын хэрэглээгээ танаж, боловсруулсан хоол хүнснээс зайлсхийж тэнцвэртэй хооллох чухлаар тавигдаж байна. Өдөрт хоол хүнсээр авах эслэгийн хэмжээ нь гэдэсний эрүүл мэнд, ялангуяа гэдэсний ашигт бактерийн “хоол” гэдэг утгаараа нэн чухал юм.