Хүний эрүүл мэндийн маш чухал хэсэг бол нойр юм.
Нойр хулжих, олон удаа шөнө сэрэхийн сөрөг үр дагавар бол ядрах, анхаарал төвлөрөх муудах, сэтгэл гутрах, нийгэмшил буурах, гүн нойр багасах, өдрийн илчлэг шатаалт буурах, өлсөх, цадах мэдрэмж сулрах, инсулинд тэсвэржилт үүсэх, гүйцэтгэл буурах зэрэг юм.
Өнөөдөр сайн унтаж амрахад анхаарах өдөр!
Гар утсаа орой бүү оролд, унтах бэлтгэлээ эртхэн хангаад тайван нойрсоорой.
Чанартай нойр стресс тайлна, танд эрч хүч өгнө, дархлаа сайжрахад тустай.
Сайхан нойрсоорой.