Арьс судлалд “Насанд хүрсэн эмэгтэй хүний батга” гэх ойлголт бий болсон ба энэ нь өсвөр үеийн батгашилттай тун төстэй.
Насанд хүрэгчдийн хувьд үрэвсэл ихтэй, идээтэй батга нь эрүү, хацар хэсэгт гарах нь түгээмэл юм. Өсвөр насны үетэйгээ адил аргаар нүүрний арьсаа арчлаад ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол их. Учир нь дээрх төрлийн батганд дааврын өөрчлөлт, стресс, хоолны дэглэм зэрэг ихээхэн нөлөөлнө.
Жирэмслэлт, сарын тэмдгийн мөчлөг, цэвэршилт, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэгт дааврын тодорхой өөрчлөлтүүд явагддаг тул тэр хэрээрээ арьсанд нөлөөлдөг.
Жишээлбэл: эстроген даавар нь тос ялгаралтыг нэмэгдүүлэх тул арьс илүү их тослогтож бактерийн шалтгаант батгашилтийг бий болгох эрсдэлтэй.
Мөн нүүрс усны агууламж ихтэй буюу чихэрлэг бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь батгашилт үүсэх шалтгааны нэг юм.
Батганы сорви
Батга арилсан ч улаан эсвэл хар өнгийн сорви үлдэх нь түгээмэл бөгөөд хэдэн долоо хоногоос сарын дотор амархан арилдаг зүйл биш. Ялангуяа нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалдаггүй бол батганы сорви арилах нь илүү удааширдаг.
Клиникийн судалгаагаар нүүрний арьсны батгашилт болон сорви нь тухайн хүнийг ажилд орох, бусадтай нээлттэй харьцах, өөрийгөө илэрхийлэх зэрэгт сөргөөр нөлөөлж сэтгэл гутралд хүргэдэг болохыг баталсан байдаг.
Мөн хэт их батгашилт нь чихрийн шижин, нурууны өвдөлт, астма зэрэгтэй адил амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Ямар арга хэмжээ авах вэ?
Хамгийн зөв, үр дүнтэй ганц л арга бий. Батга нь таны эрүүл мэндийн өөрчлөлтийг илэрхийлж буй тул дур мэдэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, арьсны мэргэжлийн эмчид хандан батга үүссэн шалтгааныг тодруулж, өөрийн бие физиологийн онцлогт тохирсон эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
Манай Рехамед Клиникийн мэргэжлийн арьсны эмчийн үзлэг, зөвлөгөөнд цаг товлон хамрагдах боломжтой.
Цаг товлох утас: 7575-0400
Хаяг: ХУД. 15 хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт Рехамед эмнэлэг