Яагаад чиа үр гэж?
Аlpha-linolenic (ALA) болон омега-3 өөхний хүчлийг их хэмжээгээр агуулах ба эдгээр нь холестролын түвшинг бууруулах, зүрхний хэмийг тогтворжуулах бөгөөд бүлэн үүсэхээс сэргийлдэг.
Мөн агуулагдах эслэг нь бага нягтралт липопротейныг бууруулж, хоол идсэний дараах цусан дахь сахар хэт ихсэлтийг багасган, цатгалан мэдрэмж төрүүлнэ.
Эслэг агуулсан суперфүүд 1 хоолны халбага нь 5 грамм эслэгтэй.
Өдөрт авах эслэг: эмэгтэй хүн 25г, эрэгтэй хүн 30-38 г гэдгийг санаарай.
Өмнөд Америк болон Мексик улсаас үүсэлтэй “Чиа Үр” нь антиоксидант(Caffeic хүчил, Chlorogenic хүчил, Kaempferol, Quercetin), омега-3 өөхний хүчил, эслэг, уураг болон кальцийн агууламж өндөр хүнс юм. Нэг үгээр олон чухал шим тэжээл нягт агуулсан тул “суперфүүд’ гэгддэг.
Өдгөө олон улс орнууд чиа-үрийг эрүүл хооллолтын зөвлөмжиндөө тусгадаг ба эрүүл аргаар биеийн илүүдэл жинг хасах дэглэм, үрэвслийг намдаах, бие дэх чөлөөт радикалын хэмжээг бууруулах цаашлаад ясны бат бөх байдалд ч эерэгээр нөлөөлж байна. Хэвлийн таргалалттай, холестрин ихсээд байвал хэрэглээрэй. Усанд хийхэд хөөж, зөөлөн болдог, гойд амт үнэргүй. 1 хоолны халбага нь 5 грамм эслэг агуулдаг тул хүчтэй ‘пребиотик’ шүү.