Skip to content Skip to footer

Хэвтүүлэн эмчлэх тасаг

Рехамед нэгдсэн эмнэлгийн Хэвтүүлэн эмчлэх тасаг нь 2021 оны 12 сараас эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 

Бид эрүүл мэндийн даатгалаар 70 ортой хавдрын хими, бай эмчилгээ,  зарим сэтгэцийн эмгэгүүд, сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд хавдрын хөнгөвчлөх, мэдрэл, болон дотрын  чиглэлээр төлбөртэй хэвтүүлэн эмчилж байна.

Үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан, тохилог орчин нөхцөл бүхий бүтэн болон хагас люкс, энгийн 4, 5 ортой өрөөнүүдтэй бөгөөд  үйлчлүүлэгчдэд ая тухтай хэвтэн эмчлүүлэх орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэхийн өмнө заавал бүрдүүлэх шинжилгээний жагсаалт:

Сэтгэцийн тасаг:
– Цусны ерөнхий шинжилгээ
– Шээсний ерөнхий шинжилгээ
– Биохимийн шинжилгээ  
Хавдрын хими, бай эмчилгээ:  
– Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
– Шээсний ерөнхий шинжилгээ
– Биохимийн шинжилгээ
– Хавдар батлагдсан эдийн шинжилгээ
Шаардлагатай тохиолдолд:
– иммуногистохимийн шинжилгээ,
– CECT, PET-CT, эсвэл MRI,
– хагалгааны дараах эхо,
– зүрхний эхо,
– хавдрын маркер
Үе, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ:
– Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
– Шээсний ерөнхий шинжилгээ
– Биохимийн шинжилгээ
– Рентген зураг эсвэл үений эхо
– Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
Ахмад настны сэргээн засах эмчилгээ:
–  Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
–  Шээсний ерөнхий шинжилгээ
–  Биохимийн шинжилгээ
–  Зүрхний цахилгаан бичлэг
–  Ясны сийрэгжилт /багажаар/
–  Мэдрэл булчингийн цахилгаан бичлэг
– Тархины судасны доплер

Видео танилцуулга