Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг
Сэргээн засахын тусламж үйлчилгээ нь манай эмнэлгийн тэргүүлэх чиглэл бөгөөд бүх чиглэлийн сэргээн засахын эмчилгээг амбулаторийн үзлэг зөвлөгөө, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглан уламжлалт эмчилгээ, эмийн эмчилгээтэй хослуулан хийдэг нь өвчний эдгэрэлтийг түргэсгэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг хурдан сэргээдгээрээ онцлог давуу талтай.
Мөн дараах эмчилгээг үзүүлж байна.
– Хавдрын хими, бай эмчилгээний үеийн сэргээн засах эмчилгээ
– Мэс заслын өмнөх болон дараах үеийн сэргээн засах эмчилгээ
– Мэдрэлийн эмгэг, харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
– Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
– Ахмадын сэргээн засах эмчилгээ
– Үе мөч, тулгуур эрхтэний сэргээн засах эмчилгээ