Япон улсын 2 сая гаруй иргэн 90-ээс дээш, 70,000 орчим иргэн 100-аас дээш настай. Шалтгаан нь гентэй биш, амьдралын эрүүл хэв маягтай илүү холбоотой ажээ.
-Япончууд шинэ ногоо, жимс зэрэг эслэгтэй хоол, хүнс түлхүү хэрэглэдэг. Нийт хүн амын ердөө 3.6% нь буюу дэлхийн хамгийн бага таргалалттай улс.
-Мөн далайн бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг бөгөөд загасны хэрэглээ хамгийн өндөртэй 6 улсын нэг юм. Загас нь улаан махтай харьцуулахад холестерин болон ханасан өөх тосны хэмжээ бага тул зүрх судасны өвчлөлийг 36%-иар бууруулдаг.
-Тэдний урт насалж буй өөр нэгэн шалтгаан нь ногоон цай уухтай холбоотой байж болно. Ногоон цай нь антиоксидантаар баялаг тул дархлаа системийг дэмжиж, хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай.
-Япончууд машинд суух биш алхах, дугуй унах зэргийг илүүд үздэг. Хамгийн чухал нь Японы өндөр настнууд нэгэндээ туслах, сайхан сэтгэлээр хандах зэргийг илүүд үзэж, бие сэтгэлийн амар амгаланг эрхэмлэдэг байна.
