Эх сурвалж: Алтан пейж
Тохируулж идвэл хоол бол эм гэдэг. Юу иднэ бидний эрүүл мэнд түүнээс хамаарна.Мэдээж олон төрлийн эрүүл хоол хүнс бий. Эслэг, төрөл бүрийн амин дэм, антиоксидант, эрдэс, уураг зэрэг шимт бодисоор баялаг ургамлын гаралтай төрөл бүрийн хоол хүнсийг өдөр тутам хэрэглэх нь зарим архаг өвчний эрсдлийг бууруулдаг.
Таны хоолны дэглэмд нэмэх эсвэл нэмэгдүүлэх 8 гайхалтай хүнсийг энд оруулав.
Алмонд самар
Алмонд нь 4% ус, 21% уураг, 22% нүүрс ус, 50% тосноос бүрддэг, өндөр шим тэжээлтэй хүнс юм. Самраас гадна сүү, гурил, тос зэрэг эрүүл мэндэд тустай хүнс хэлбэрээр байдаг. Алмонд нь В аминдэмүүд, эрдэс бодис, эслэг, антиоксидантаар баялаг. Алмондыг бүхлээр нь болон нухаж нунтаглаж салат зууш амтлах, зарим хоолонд ч сайхан амт нэмдэг.
Алмонд нь магни, кальци, фолийн эх үүсвэр юм. Ердөө 30 грамм алмонд нь өдөр тутмын Е витамины хэрэгцээг хангадаг. Мөн алмондын тос нь ханаагүй тосны хүчил хэлбэрээр байдаг тул сайн холестрины эх үүсвэр болдог. Хоолны дэглэм барьж байгаа бол хамгийн түрүүнд санал болгох хүнс бол самар юм. 100 гр самар 550 ккал илчлэгтэй тул идэх хэмжээгээ тааруулаарай.
Алим
Өдөрт нэг алим (хальстай) иддэг бол эмч явах хэрэггүй гэж нэгэн Бэнжамин Франклин хэлсэн байдаг. Энэ ч оргүй биш юм. Алим бол эслэгийн эх үүсвэр бөгөөд хальсандаа усанд уусдаггүй эслэг харин дотор хэсэгт уусдаг эслэг агуулсан жимс юм.
Уусдаг болон уусдаггүй эслэг нь хоол боловсруулах үйл явц, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, гэдэсний ашигтай бактерийг тэнцвэржүүлж бүдүүн шулуун гэдэсний хавдарын эрсдлийг бууруулдаг. Уусдаг эслэг нь цусан дах муу холестринийг бууруулж, зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг.
Бусад ургамлын гаралтай хүнсний нэгэн адил алим нь фито шимт бодисууд агуулдаг. Хальстай алим нь С аминдэм, флавоноид, бусад олон төрлийн антиоксидант агуулдаг тул биед үүссэн чөлөөт радикалуудыг саармагжуулж, эсийн гэмтэл, мутаци улмаар хөгшрөлт,хорт хавдар үүсэхээс хамгаалдаг.
Шош, буурцаг
Хүнсний ногоо, уургийн эх үүсвэрийн хувьд шош нь хоол болгонд сайн нэмэлт тэжээл болдог. Махгүй хоолны дэглэм барьж буй үед уургийн хэрэгцээг хангах үндсэн хүнс байж чадна. 100 гр сэвэг зарам (улаан шош) мөн хэмжээтэй үхрийн махтай адил уураг агуулна. Олон төрлийн шош, буурцагт уураг, эслэгээс гадна тиамин (B1), магни, төмөр, цайр, фолийн хүчил, фосфор, кали зэргийг агуулдаг. Амин дэмээр баялаг, илчлэг бага, амттай хоол идье гэвэл шошыг хоолны дэглэмдээ нэмээрэй.
Нэрс
Нэрс нь байгалийн гаралтай антоцианин гэх хүчтэй антиоксидант агуулдаг тул үрэвслийн эсрэг, хөх, ходоод, түрүү булчирхэйн хавдар, чихрийн шижин, зүрх судасны эмгэг тусахаас сэргийлдэг. Хөлдөөсөн, чанамал хэлбэрээр дангаар нь болон шейк ундаа хийх, тарагтай холих, амттан нарийн боов хийх зэргээр өдөр тутмын амьдралд идэх боломжтой. Фито шим тэжээлээр баялаг жимс юм. Нэрсэнд К витамин агуулагддаг ба биеийн эд эс, цусны эргэлтийг сайжруулж, кальцийн шимэгдэлтийг дэмждэг. Нэрс нь, С ба А аминдэмийн байгалийн эх үүсвэр юм. Эслэг ихтэй тул өтгөн хатах, таргалалтаас сэргийлнэ. Аль болох нэмэлт сахаргүй хоол хүнсэндээ хэрэглэвэл эрүүл мэндийн үр нөлөө нь илүү байдаг.
Брокколи
Брокколийг загалмайт ургамал гэж нэрлэдэг. Энэ нь байцааны төрөлд багтдаг бөгөөд дархлаа, эрүүл мэнд, хоргүйжүүлэхтэй холбоотой фито амин дэм ихээр агуулдаг.
Үүний нэг жишээ бол глюкозинолат болон лютеин нь тархи, нүдний эрүүл мэндэд тустай. Мөн брокколи нь хүндний харааг дэмждэг А аминдэмийн эх үүсвэр юм. Брокколи нь үр тариа, шош эсвэл өндөгтэй хоолонд тэжээллэг чанарыг нэмэгдүүлдэг. Учир нь брокколигийн витамин С нь бие махбодийг эдгээр хоолноос илүү төмрийг шингээхэд тусалдагтай холбоотой юм. Брокколи нь мөн кальцийн эх үүсвэр юм. Хөргөгчинд брокколи бусад олон ногоотой харьцуулахад илүү удаан шинэлэг хэвээр үлддэг. Шарж, хэрчиж, ногооны шөлөнд нэмсэн брокколи нь түүхий болон чанаж идэж болох амт юм. Эслэг ихтэй ногоонд тооцогддог тул өтгөн хаталтаас сэргийлнэ.
Бууцай
Бууцай #spinach бол баглаа хэлбэрээр зарагддаг навчит ногоон ногоо юм. Хөлдөөсөн эсвэл шинэхэн бууцай нь өндөг, шөл, гоймон зэрэг олон төрлийн хоол эсвэл салатны орц болно.
Бууцайнд А, С витамин, кали, каротиноид, фолат агуулагддаг. Бууцайнд агуулагддаг каротиноидуудын зарим нь бета-каротин, лютеин, зеаксантин юм. Эдгээр фитонутриентууд нь биеийн эсийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Бууцай нь мөн төмрийн эх үүсвэр юм. Салатанд бууцай нэмж, сэндвич дээр шанцайны оронд хэрэглэх эсвэл зөөлөн уураар жигнэн хэрэглэж болно.
Амтат төмс
Жигнэсэн эсвэл нухсан, амтат төмс нь ямар ч хоолонд өнгө, амт нэмнэ. Амтат төмс нь гүн улбар шар-шар өнгөтэй байдаг. Энэ өнгө нь чихэрлэг төмс нь каротиноид гэгддэг антиоксидант ихтэйг илтгэнэ. Хамгийн их судлагдсан нэг нь бета каротин юм. Энэ нь бие махбодын А аминдэмийг бий болгоход ашигладаг бодис бөгөөд эд эсэд өдөр тутмын элэгдлийг зохицуулахад тусалдаг.
Амтат төмс нь кали, А аминдэмийн эх үүсвэр юм. Эдгээр ногоо нь В бүлгийн витамины эх үүсвэр юм. Мөн бусад хүнсний ногооны нэгэн адил тэдгээр нь эслэгийн сайн эх үүсвэр бөгөөд харьцангуй бага илчлэг юм. Том амтат төмсний тал хувь нь ердөө 81 калори агуулдаг. Амтат төмсийг хөргөгчнөөс хол, хуурай, агаарын урсгал сайтай сэрүүн газар хадгална.
Өмнө амтат төмсний талаар бэлдсэн мэдээлэл: (https://www.facebook.com/altanemch/posts/355007220262721
Хүнсний ногооны шүүс
Улаан лооль, өргөст хэмх, бууцай, манжин, лууван зэрэг шүүслэг ногоог миксердэж шинэхэн шүүс өдөр бүр уувал хүнснээс авах төрөл бүрийн амин дэмээ нөхөн авах боломжтой. Зарим хүнсний ногоо, жимсийг чанаж болгох үед амин дэм, эрдэс бодисоо алддаг.
Хэрэв та ногооны шүүс худалдаж авах гэж байгаа бол 100% хүнсний ногооны шүүсийг анхаарч үзээрэй. Хоол тэжээлийн баримт шошгон дээр натри гэж нэрлэгддэг давсны хэмжээг шалгах хэрэгтэй.
Эдгээр хүнсийг та өөрийн нас, хөдөлгөөний түвшин, биеийн жин, уламжлал, боломж бололцоо зэргээс хамааран сонгон хэрэглэх боломжтой үүнээс гадна олон төрлийн хүнс бий шүү. Эрч хүчтэй эрүүл байя гэвэл хоолондоо анхаарч эхлэх хэрэгтэй.