Өөх тосыг задлах гол үүрэг бүхий цөсний хүүдийг мэс заслаар авахуулсны дараа бид хооллох хэв маягтаа онцгой анхаарах хэрэгтэй болдог. Үүнд:
Бага хэмжээгээр, ойрхон хооллох
Өөх тос багатай хоол идэх
Тослог ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэх
Зутан, шөлтэй хоол идэх
Хэт боловсруулсан хүнс хэрэглэхгүй
Чихэрлэг хүнс бага хэрэглэх
Шингэн хангалттай уух
Жимс хүнсний ногоо хангалттай хэрэглэх
Бүхэл үрийн үр тариа хэрэглэх зэрэгт анхаараарай.
Хүнсний бүлэг бүрээс нь хэрхэн зөв сонголт хийж хооллохыг тайлбарлавал:
ҮР ТАРИА: 1-р гурил, 2-р гурил, арвайн гурил, Хивэг, шар будаа, цагаан будаа, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, төмс, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн гэх мэт
ХҮНСНИЙ НОГОО: Лууван, байцаа, манжин, хүрэн манжин, сонгино, саримас, бууцай, юуцай, брокколи, чинжүү, ногоон хулуу, шар хулуу, ногоо амтат төмс, өргөст хэмх, улаан лооль, вандуй, хаш, шанцай, мөөг гэх мэт
ЖИМС ЖИМСГЭНЭ: Алим, гадил, жүрж, усан үзэм, тоор, киви, хан боргоцой, аньс, чацаргана, нэрс, мойл, нохойн хошуу, үхрийн нүд гэх мэт
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН: Бүх төрлийн улаан мах/өөх багатай/, загасны мах, тахианы мах, шош, буурцаг, дүпү, өндөг, гэх мэт
СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН: Сүү, тараг, ааруул, ээзгий, бяслаг, гэх мэт
ӨӨХ ТОС: Оливын тос, Авакода тос, зөөхий, бүх төрлийн самар, маалингийн үр, чиа үр гэх мэт
Рехамед нэгдсэн эмнэлэгт та өөрийн биеийн онцлогт тохирсон эрүүл хооллолтын зөвлөгөөг мэргэжлийн хоол зүйчээс авах боломжтой.

Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг