ХАНГАРЬД КЛУБ РЕХА МЕД ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хангарьд хөлбөмбөгийн клубийн “Official Medical Partner”-аар Реха Мед эмнэлэг хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Реха Мед эмнэлэг спортын эмч нарын тусгай багийг бүрдүүлж, тоглолт болон тоглолтын бус үед манай клубийн тамирчдын эрүүл мэндийг иж бүрэн хариуцахаар боллоо.
Үүнд:
• Нөхөн сэргээх эмчилгээ
• Хоол зүй
• Сэтгэл зүй
• Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ
• Хөдөлгөөн засал
• Эрүүл мэндийн талаарх сургалт
зэрэг цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх бөгөөд энэ нь Монголын спортын анагаах ухааны салбарт анх удаа хэрэгжиж буй иж бүрэн систем болох онцлогтой.
Реха Мед эмнэлэг нь цаашид спортын анагаах ухааны салбарт түүчээлэн дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн үйлчилгээ үзүүлж, тамирчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуус болон ирээдүйн тамирчдад чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой байгаа юм.
Бидний хамтын ажиллагаа нь хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, Монголын спортын анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргах үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийн эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.




Цагийн хуваарь: Даваа-Бямба
Даваа-Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням: Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗДүүрэг, 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг