Рехамед нэгдсэн эмнэлэгт СУГАНЫ ХӨЛСНИЙ БУЛЧИРХАЙГ АВАХ мэс засал эмчилгээ хийгдэж байна.
Суганы хөлсний булчирхай гэж юу вэ?
Суганы хөлсний булчирхай нь биеийн халууныг зохицуулах, илүүдэл ус, давсыг гадагшлуулах үүрэгтэй. Хоёр төрлийн хөлсний булчирхай бий. Үүнд:
1. Экриний /Eccrine/ булчирхай – бүх биеэр тархсан, усан хэлбэрийн шингэн ялгаруулдаг.
2. Апокриний /Apocrine/ булчирхай – суга, бэлэг эрхтэн орчимд байрладаг ба илүү өтгөн, тослог төрлийн шингэн ялгаруулдаг.
Суганы хөлсний хурц үнэр яагаад үүсдэг вэ?
Хөлс нь өөрөө үнэргүй байдаг боловч дараах шалтгааны улмаас хурц үнэртдэг.
Арьсны гадаргууд орших бактериуд нь апокриний булчирхайнаас ялгарсан өтгөн хөлстэй урвалд орж, үнэрт бодисууд (хүхэр агуулсан нэгдлүүд гэх мэт) ялгаруулдаг.
1. Хувийн ариун цэвэр–тогтмол усанд орохгүй байх, суганы үсийг багасгахгүй байх, зарим хувцасны материалаас
алтгаалдаг.
2. Дааврын өөрчлөлт – өсвөр нас, жирэмслэлт, цэвэршилт гэх мэт үе шатанд хөлс илүү үнэртэй болдог.
3. Хоол хүнс – сармис, сонгино, халуун ногоо, кофе, архи зэрэг нь хурц үнэрийг нэмэгдүүлдэг.
4. Зарим өвчин – бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг.
Хөлсний хурц үнэрийг арилгахын тулд
Тогтмол угаах – суганд бактери хуримтлагдахаас сэргийлнэ.
Суганы үсийг авах – бактери үржих талбай багасна.
Мөн суганы хөлсний булчирхайг авахуулах мэс засал эмчилгээг хийлгэх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ
Синтетик бус, хөвөн даавуун хувцас өмсөх
Өдөрт 1-2 удаа угааж ариун цэврийг сахих
Хоол хүнсэндээ анхаарах
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-040
