Эрүүл Мэндийн Зөвлөгөө I ДЭМБ-ийн мэдээлснээр хавдрыг бууруулах хамгийн үр дүнтэй, урт хугацааны бодлогоор УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ-ийг тодорхойлсон байдаг.
ТАМХИ
Тамхи нь 7000 гаруй химийн бодис агуулдаг ба үүний 69 орчим нь хавдар үүсэхэд нөлөө үзүүлдэг байна. Тамхи татахаа больсноор жил бүр хавдар болон халдварт бус өвчний улмаас нас барж буй 8 сая хүнийг аврах боломжтой.
АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА
7 төрлийн хавдар (улаан хоолой, элэг, бүдүүн шулуун гэдэс, хөх г.м) үүсгэгч 1-р бүлэгт хамаарах ‘карциноген’ нь архинд агуулагддаг. Архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээтэй хамааралтайгаар жил бүр 740 мянга орчим хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ
Улаан хоолой, бөөр, хөх, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хавдар зэрэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлд ТАРГАЛАЛТ ордог. Үүнээс сэргийлэхийн тулд 7 хоногт 3-4 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, хоолны тэнцвэртэй дэглэм баримтлах нь чухал юм.
ХАЛДВАРТ ӨВЧИН
Элэгний хавдар үүсэх гол шалтгаан болсон гепатит В вирус, умайн хүзүүний хавдрын голлох шалтгаан папиллома вирус зэргээс сэргийлэх бүрэн боломжтой. Товлолт болон сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж өөрийгөө эрсдлээс хамгаалах нь чухал.
БУСАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:
Үүнд гадаад орчны бохирдол (агаарын бохирдол, тоос тоосжилт г.м), ажлаас шалтгаалсан хавдар үүсгэгч бодис, нарнын хэт ягаан туяа зэрэг багтаж байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж: World Health Organization / Preventing Cancer
