Насанд хүрсэн хүн тайван байх үед зүрхний цохилтын давтамж минутад дунджаар 60-80 удаа байдаг. Харин энэхүү уг үзүүлэлт алдагдаж хэвийн бус цохилохыг ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДАЛ гэнэ. Зүрхний хэм алдагдал нь зүрхний хэмнэлийг зохицуулах цахилгаан дамжуулах механизм алдагдсанаар үүсдэг.
Харин танд зүрхний хэм алдагдлын шинжүүд илэрсэн бол Зүрхний нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Рехамед Нэгдсэн эмнэлэгт ‘Зүрх судасны өвчин’-ий үзлэгийг клиникийн профессор, дотрын тэргүүлэх зэргийн Б. Амаржаргал эмч хийж байна. Та дараах төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнд:Зүрх судасны эмгэгийн оношилгоо, ялган оношилгоо, зөвлөгөө
Зүрхний далд хэлбэрийн цус хомсорлын эмгэгийг оношлох, эмчлэх
Мэс засал эмчилгээний өмнөх зүрх судасны эмчийн дүгнэлт гаргах
Зүрхний хэт авиан оношилгоо
Зүрхний хэм алдалт илрүүлэх 24 цагийн цахилгаан /холтер/ бичлэг
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг